Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирж улмаар хориг 461 дугаар ангид цагдан хорьсон.
Тэгвэл түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд эхлэх гэж байна
Сануулахад, Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж эхэлмэгц эх орноосоо зугтан гарсан түүхтэй. Улс төрийн хүрээнийхэн болон хуулийнхан түүнийг УАЗ 469 машинд сууж, хил давсан гэдэг билээ.