Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ: Зөвлөх поликлиникийн өргөтгөл 2023 онд багтаж ашиглалтад орно

Огноо
Унших
2 минут 50 секунд

ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд 21 аймаг есөн дүүргийн түвшинд харьяалал харгалзахгүй эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг эх хүүхдийн хамгийн том эмнэлэг. Зөвхөн төрөх эмнэлгийн тухайд гэхэд улсын хэмжээнд төрж байгаа эхчүүдийн 30 хувь нь энд төрж амарждаг. Иймээс Монгол улсын Засгийн газар эх нярай эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, хүртээмжтэй чирэгдэлгүй болгох зорилгоор ЭХЭМҮТ-ийн хэмжээнд засвар шинэчлэлт хийх, өргөтгөл барих, техник тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг томоохон ажлуудыг 2022 оноос эхлүүлээд байгаа. Эдгээрийн нэг томоохон ажил нь ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн НҮЗП-ийн өргөтгөл юм.

Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор Ш.Алтантуяа ийнхүү ярив. Тэрбээр “Манай улсын хэмжээнд пренаталогийн төв байдаггүй. Тиймээс бид пренаталогийн төв болгохоор төлөвлөж барьсан. Энэхүү төв ашиглалтад орсноор жирэмсэнтэй холбоотой амбулаторын үзлэгүүд явагдана гэсэн үг. Өнгөрсөн онд эхэлсэн барилга одоогоор 40 хувьтай явж байна. 2023 оны зургаадугаар сар гэхэд ашиглалтад орно гэсэн тооцоо байна. Энэхүү барилгыг барихад хөрөнгө оруулсан Монгол Улсын засгийн газарт талархсанаа илэрхийлье” гэв.

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн НҮЗП-ийн өргөтгөлийн барилгын ажил 2022 оны 10 сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч компани товлолт хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа тухайгаа ярьсан. Мөн тухайн барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдэд ээлтэй мөн чанартай байлгах үүднээс ашиглаж буй барилгын материал бүр дээр мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлтийг гаргуулсаны дараа ашиглах нөхцөлөөр барьж байгаа юм байна.

“Мандалт констракшн” барилгын компанийн талбайн инженер Б.Бат-Очир: "2023 оны зургаадугаар сарын 26-нд хүлээлгэн өгнө гэж үзэж байна. Одоо гуравдугаар давхрын хучилтын ажлуудаа хийж байна. Энэхүү барилга нь орох гарах хоёр орцтой, гурван лифттэй" гэв.

Тайлбар байхгүй.

Ийнхүү улсын хэмжээний пренаталогийн гол төв болсон ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник нь ашиглалтад оорсноор 21 аймаг 9 дүүргийн ард иргэдэд жирэмсний болон эмэгтэйчүүдийн чиглэлээр олон улсын стандартад нийцсэн тав тухтай, чирэгдэлгүй шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм.

16 настай хүүхдүүд орцны гадаа байрлуулсан машиныг ХУЛГАЙЛЖЭЭ
16 настай хүүхдүүд орцны гадаа байрлуулсан машиныг ХУЛГАЙЛЖЭЭ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.