Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХ СУРВАЛЖ: “Жунай“-гийн 48 цагийг сунгах шүүх хурлыг хийхгүй байгаад Ерөнхий сайд УУРЛАЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 52 секунд
UBN.MN

“Жунай ирлээ зугаатай юм болно” гэж өчигдөр бичсэн үзэгний бэх хатаж амжаагүй байхад мань эр шидээ үзүүлж эхэлжээ. АТГ-ынхан түүнийг Монголд газардсан даруйд нь яллагдагчаар татаж, хойшлуулшгүйгээр цагдан хориод буй юм.

Гэтэл Монголын шүүх Жунай ноёны өмнө жижгэрч байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр түүнийг үргэлжлүүлэх хорих саналыг хэлэлцэх байсан ч н.Дуламсүрэн гэгч шүүгчийн тодорхойгүй эс үйлдлийн улмаас шүүх хурал нь болсонгүй. Ингэснээр Т.Бадамжунай суллагдах замдаа гарах нь.

АТГ-аас Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татсан. Онгоцноос буухад нь яллагдагчаар татагдсан тогтоолыг нь танилцуулж хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан.

48 цагийн хугацаа дуусахаас нь өмнө үргэлжлүүлэн цагдан хорьж шалгахаар хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч өөр нэг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Б гэгч этгээд нөлөөлж хурлыг нь явуулаагүй гэдэг зүйл яригдаад эхэлсэн байна. Тэр ч байтугай шүүгчид “Жу”-гийн хэргийг дэнслэхээс зугтаж, “ер нь цаашид яах уу” гэж ярилцаад яваа сурагтай.

Аргагүй л нэгэн арванд Монголын улс төрийг сүүдрээс залуурдаж, АН, МАН-гүй уургаа сунган, шүүх цагдаагүй түүний “виз”-тэй хүмүүс томилогдож байсан нь үнэн ажээ.

Тийм байхад энэ зэргийг хамгаалалт шүүхээс ирэхэд гайхаад байх зүйлгүй. Ц.Нямдорж хүртэл намынхаа хурал дээр “Цагдаагийн дарга Энхтөрийг энэ Бадамжунай бүтэн сар дагуулж явсаар байгаад томилуулсан” гэж хэлэх вэ дээ. Ер нь одоо ажиллаж буй шүүгчдийн багагүй хувь нь Ц.Элбэгдоржийн үед томилогдсон. Х.Баттулга ч Жунайтай ойлголцдог байсан гэгддэг.

Уг нь өчигдөр шүүх хурал болоод үргэлжлүүлэн хорих саналыг нь үндэслэлтэй гэж үзвэл Т.Бадамжунайг багадаа 30 хоног цагдан хорино. Гэтэл тодорхойгүй эс үйлдлээс болж, хурал нь өчигдөр явагдаагүй тул “Жу дарга”-ын 48 цагийн хугацаа дуусахад хэдхэн цаг үлдчихлээ. Хоёр хоногийн өмнө 11 цагт түүнд албан ёсоор яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж саатуулсан. Хугацаа үүнээс хойш тоологдох учиртай. Тоолсон 48 цаг нь өнөөдөр 11 цагт дуусна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 11 цагаас өмнө шүүгч нь хурлаа хийж цагдан хорих хугацааг нь сунгахгүй бол Т.Бадамжунай хуулийн дагуу суллагдаж, гадуур шалгагдана.

Эрх ашиг, хэтэвч нэгтэй авлигачдад үүнээс сайхан мэдээ гэж үгүй. Гараад ирвэл уулзана, үгсэн хуйвалдан, үг хэлээ нийлүүлнэ. Магадгүй дарамт шахалтад ч орж мэднэ. Харин олон нийт, авлигатай дайн зарласан Засгийн газрын хувьд үүнээс илүү муу мэдээ гэж алга. Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих шүүх хурал болоогүй, шүүгчид өөр хоорондоо шивнэлдэж явааг сонссон Ерөнхий сайд хүртэл уурлаж бухимдсан сурагтай. Авлигатай тэмцэх тэмцэл нь шүүхийн хаалга мөргөж унаад байгаа нь Л.Оюун-Эрдэнийг муухай харагдуулах гэмтэй. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой хүртэл “Шүүх дээр авлигын хэргийг удаалаа. Чамайг нэгийгээ үзнэ шүү. Шүүгчдийн чинь булхай луйврыг дэлбэлнэ шүү” гэж утсаар ам муруйсан талаар эх сурвалж мэдээлсний бид нийтэлж байсан. Тэгвэл Т.Бадамжунайгаас болж жинхэнээсээ шүүгчдийн авлигын асуудал дэлбэрэх тал руугаа явах бололтой.

Ер нь авлигатай эсрэг тэмцэлд хамгийн хойрго хөдөлж байгаа тал бол шүүх. Засгийн газар, хууль хяналтын хэдээ хүртэл шүүхийнхэн хөнгөхөн тонгорчихоод байгаа дүр зураг ашиглагдсаар байгаа. Хойшлуулах замаар шүүх дээр хэргийг нь барих, цагдан хорих хурлыг нь хийхгүй гадуур гаргах. Үүний хамгийн сүүлийн жишээ бол Б.Батдөл юм. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо 48 цагийг нь дуусгаж, гадуур гаргаж орхисон. Эсвэл том авлигачдын асуудал босох үеэр ёртой юм шиг нийгмийг бухимдуулсан өөр хэргүүдийг шүүх дээр дуулиантайгаар тасалж байх жишээтэй. Сая гэхэд л Т.Бадамжунайг авч ирсэн “бал сарын” дундуур Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлыг хийж, хоёр гурав хоног баахан бужигнуулж байгаад, чангахан ял өгч орхилоо. Үүнийг харсан иргэд, сөрөг хүчнийхэн бүгд л шүүх засаглалтай биш гүйцэтгэх засаглалтай шууд тулж байна. Өмнө нь ч гэсэн “Сахал” Д.Эрдэнэбилэгийн асуудал өндөр авах шинжтэй болоод ирэхэд Д.Монголхүүгийн асуудлыг хэлэлцээд нийгмийг тултал нь бухимдуулсан.

Тиймээс авлигатай тэмцэх тэмцлийн төгсгөлийг иргэд шүүхээс нэхэх цаг нь иржээ. Ядаж л өнөөдөр Т.Бадамжунайгийн 48 цагийн хугацааг дуусахаас өмнө хурлаа хийж үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргахыг нэхэх хэрэгтэй.

Шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг ЦАГААТГАЖЭЭ
Шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг ЦАГААТГАЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.