Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах байгууллагууд хямдрал зарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын ээлжит сонгуульд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эдгээр байгууллагууд урамшуулал, хямдрал зарлажээ. Зургадугаар сарын 24-ны өдөр сонгуульдаа идэвхтэй оролцоод эдгээр урамшуулалд оролцох боломжтой юм.
 
1. ZOMA Kitchen & Bar сонгууль өгсөн хүн бүрийг үнэгүй “кофе”-оор дайлна гэнэ.
2. “Panda Bubble Tea”-ээс сонгуульдаа оролцож өгсөн хүн бүрд “Баабл тий” –ээ 4500 төгрөгөөр худалдаалах ажээ.
3. “ПОДОЛК” брэндийн подолкыг саналаа өгөөд 35000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Мөн сонгууль өгснөө батлахын тулд сонгуулийн байрныхаа урд селфи хийгээд үүнийгээ үзүүлэн хямдрал эдлэх юм байна.
4. Саналаа өгсөн хүн бүр “FLORA” цэцгийн дэлгүүрээс дурын цэцгээ 20%-аар хямдруулан авах боломжтой гэнэ.
 
5. УИХ-ын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцоод “UB PASSPORT”-ийн  PASSPORT болон T-SHIRT 20%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болжээ.
6. Дараагийн газар бол “UNITED CAFE” юм. 
7. The Seed Book Cafe хар кофегоо 50% хямдруулжээ. Мэдээж сонгуульдаа оролцож саналаа өгсөн хүн бүр энэхүү урамшуулалд хамрагдаж болох юм.
8. Энэхүү аянд ROUTE 22 Restaurant & Wine Lounge мөн нэгджээ. Саналаа өгөөд эдний нэрийн пиццаг 10000 төгрөгөөр худалдан авах боломжтой.
9. “GREENO- Health food store & cafe”-аас үнэгүй амттан авах боломжтой гэнэ.
Н.Золзаяа
Тусгай үүргийн онгоц газардлаа
Тусгай үүргийн онгоц газардлаа
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.