Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ямар нэгэн баривчилгаа хийгдээгүй

Огноо
Унших
0 минут 57 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Хэн нэгэн хүнд зориулж, хэн нэгэн хүнийг ялуулахын тулд бид тендер зарлаагүй. Ялангуяа хөрс хуулалтын тендерт дотоодын компаниудыг оролцуулж, ялаасай гэдэг хүсэлтэй байсан. Гэрээ нь дуусаагүй байгаа компаниуд дунд гаднын компаниуд ч бий. Хөрс хуулалтын тендерт хамгийн бага үнийн санал өгсөн компанийг л шалгаруулсан. Хоёр багц дээр 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Өмнө хөрс хуулалтын ажлаас үнэлгээг нь бууруулж зарласан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ямар нэгэн баривчилгаа болсон зүйл огт байхгүй. Өмнөх удирдлагуудтай хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэлээ.

З.Дашдаваа: Шалгагдаж байх хугацаандаа Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан зарим иргэд эргэж ирэхээ илэрхийлж байгаа
З.Дашдаваа: Шалгагдаж байх хугацаандаа Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан зарим иргэд эргэж ирэхээ илэрхийлж байгаа
 
Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төсөлд “Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төсөлд “Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.