"Шилэн" ажиллагааны хүрээнд Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгоод буй. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын мэдээлэлд хамгийн том га эмэмшиж байгаа гурван компанийн нэг нь Нью-Тур ХХК байна. Эл компани нь нийт 60.36 га талбайг эзэмшиж байгаа юм. Тодруулбал, Бага тэнгэрийн аманд 60.339 га, Их тэнгэрийн аманд 0.022 га газрыг эзэмшдэг аж. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн 2016 онд авч байжээ. Ташрамд дурдахад, эл компанийн захирлаар 1996-1999 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажиллаж байсан байдаг.
Ц.Анандбазарын захирлаар нь ажиллаж байсан Нью-Тур ХХК Бага тэнгэрийн аманд 60.339 га, их тэнгэрийн аманд 0.022 га газрыг эзэмшдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.