УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдаж, ХНХ-ийн сайдын асуудлыг хэлэлцэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу дөрөвдүгээр сарын 11-нд хуулийн хугацаа дуусч байгаа. Түүнээс өмнө Засгийн газар, Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, ХНХ-ийн сайдын томилгооны асуудлыг хуулийн хугацаанд нь шийднэ" гэлээ.