Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Долоо хоногийн дотор махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 52 секунд

No description available.Хөгжлийн банк, нүүрсний хулгайч нартайгаа тэмцэнэ гэж "хашгичсан" хэдэн сар өнгөрлөө. Энэ зуурт үнийн өсөлт иргэдийн халаасыг хэрхэн тэмтэрч байгааг хэн ч сонирхсонгүй. Анзаарсан ч үгүй. Ганцхан жишээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний гол хэрэглээ болох махны үнэ л гэхэд 7 хоногийн дотор 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ. Тэгвэл олон нийтийн өргөнөөр үйлчлүүлдэг зах худалдааны төвүүдэд хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлт, худалдан авалт хэр байгаа талаар сурвалжиллаа.

Цагийн хувьд ч худалдан авагчдын хөл хөдөлгөөний оргил цаг. Гэвч нааш цааш холхих олны дунд тор гартаа барьсан ч түүнийг дүүргэхүйц хүнс цуглуулаад гарч буй хүн тун ховор. Бүгд л үнэ ханш судалж, хаана ганц зуун төгрөгийн татуу үнэ байна вэ гэдэгт анхаарсаар алхаж буй нь мэт.

-Хүнсний ногоо дундаас сонгино, манжингийн үнэ ӨСӨЛТТЭЙ байна-

No description available.

Цар тахал, хил гаалийн асуудлаас шалтгаалж нэг хэсэг хүнс, нарийн ногооны хомстолд орж байсан үетэй харьцуулахад ногооны лангуу дүүрэн, харин худалдан авагч л тун бага. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар төмсний дундаж үнэ 1697 төгрөг, лууван 2387, байцай 2384, манжин 3558, сонгиноны дундаж үнэ 3644 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7-1.2 хувиар өссөн үзүүлэлт болохыг тэмдэглэж байв.

Харин Баянзүрх, Хүчиншонхор зах болон И Март сүлжээ их дэлгүүрт төмс 1490-1800 төгрөг, лууван 1600-2000, манжин 4500, сонгино 4500-4800, байцаа 2500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа.

Өөрөөр хэлбэл, хүнсний ногоо дундаа сонгино болон манжингийн үнэ өсөлттэй байгаа нь харагдаж байгаа юм.

-Үхрийн ястай мах 13500 төгрөгөөс 17000 болтлоо өсчээ-

No description available.

Хавартаа махны үнэ нэмэгдэх зүй тогтол бараг л бичигдээгүй хууль болсон зүйл. Үүний дагуу Баянзүрх, Хүчит шонхор захуудад ард иргэдийн гол хэрэглээ болсон махны үнэ ханш ямар байгааг сонирхсон юм. Харин өнгөрсөн долоо хоногт үхрийн ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” захад хамгийн хямд буюу 13500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаар ҮСХ-ноос мэдээлсэн. Гэвч долоо хоногийн баасан гарагт тус захаар очиход үхрийн цул болон ястай махны үнэ 15000-17000 төгрөг болтлоо нэмэгдсэн байлаа.

-Махны үнэ долоо хоногийн дотор 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн-

No description available.

Харин хонины махны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад ястай нь 5.2 хувиар, цул махны үнэ 4.3 хувиар өссөн. Худалдааны ханшаар, захуудад хонины мах 11500-14500 хооронд худалдаалагдаж байлаа. Харин адууны мах 10000-13000 төгрөгийн хооронд хэлбэлзсэн ханштай байгаа бол ямааны мах 10500 төгрөгийн ханштай байлаа.

-"60 мянгад л мах авмаар байна, түүнээс илүүд мөнгө маань хүрдэггүй ээ"-

Хүчит шонхор зах. Үүд хэсгээр орох төдийд "Хонь, ямаа. Алийг нь авах вэ", "Уг нь 13 мянгатай байгаа. Буулгаад авахгүй юу" хэмээх худалдаачдын яриа угтана. Заал эл хуль. Баянзүрх захаар ороод гарахад ч энэ дүр зураг байв.

Заалны голд зогсох нэгэн залуу сая төрсөн эхнэртээ шинэ хонины шөл уулгах гээд мах авах санаатай зогсох аж. Утсаар ярингаа "Эгч ээ махны үнэ хэд вэ" гэж хэдэнтээ асууна. Тэр эргэлзэж зогссоны эцэст "60 мянгад л мах авмаар байна, түүнээс илүүд мөнгө хүрдэггүй ээ. Эхнэртээ шинэ шөл уулгах санаатай..." гэсээр махаа авав. Ийм дүр зураг саарал хотын хаана ч элбэг тааралдана.

"Махны нийлүүлэлт муу байгаагаас ханш ч цаашид ч үнэ өсөх хандлагатай байна"

Хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дундаас хамгийн өсөлттэй нь мах. Тэгвэл махны ханш түүний өсөлтөд нөлөөлж буй шалтгааныг зарим худалдаачдаас тодруулахад "Малчид махаа нийлүүлэх нь бага байгаа. Тиймээс махны ханш нэмэгдэж байна. Үхрийн мах л гэхэд долоо хоногийн дотор 1000 төгрөгөөр лав нэмэгдсэн. Цагаан сараас хойш үнэ нэмэгдсэн. Хүмүүс ойр зуурынхаа хэрэгцээг хангаад л гарч байна. Махны үнэ өсдөг цаг нь л өдийд шүү дээ. Цаашид ч өснө л гэсэн үг. Бууна гэж байхгүй. Ногоо гарч, мал таргалах үед л үнэ буурах байх даа" гэв.

-Гурилын үнэ харьцангуй тогтвортой байна-

No description available.

Хүнсний гол хэрэглээнд тооцогдох дараагийн бүтээгдэхүүн бол гурил. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2900 төгрөг, 1-р зэргийнх 2100-2500 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2200-2400 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2100 төгрөгөөр тус тус зарагдаж байв. Харин худалдаачдын зүгээс гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа талаар хэлж байсан юм.

-Өндөг 500-550 төгрөгөөр зарагдаж байна-

No description available.

ҮСХ-ноос гаргасан долоо хоногийн дундаж үнийн судалгаагаар өндөгний үнэ 546 төгрөг хэмээн гарчээ. Тэгвэл зах, худалдааны төвүүдэд өндөгний үнэ ч мөн адил харьцангуй тогтвортой буюу 500-550 төгрөгөөг худалдаалагдаж байлаа. Харин худалдаачдын зүгээс хаврын өдрүүдэд худалдан авалт эрс мууддаг талаар ярьж байлаа.

-ҮСХ: Инфляци өмнөх оны эцсээс 2.4, өмнөх сараас 1.2 хувиар өссөн-

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь гарсан байна. Энэ нь өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт инфляцын үзүүлэлтийн 4.4 нэгж буюу 36.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.

-ҮСХ: Сарын дундаж цалин өмнөх оноос 21.7 хувиар өссөн-

Үнийн өсөлт үргэлжилсээр. Энэ ачааг ард иргэд нуруундаа үүрч алхсаар. Харин иргэдийн худалдан авалтын гол хөшүүрэг болсон цалин хөлс өнөөдөр ямар нөхцөлд байдалд байна вэ гэдэгт хариулт эрье.

Өнгөрөгч оны дөрөвдүгээр улиралд ҮСХ-ноос гаргасан судалгаагаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 312.0 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар нэмэгджээ. Энэ нь өмнөх /III/ улирлаас 177.1 мянган төгрөгөөр буюу 11.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

-ААНБ-д ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 2 дахин нэмэгджээ-

-66512 иргэн 420 мянган төгрөг хүртэлх цалинтай байна-

Хэдхэн сарын өмнө "Ковид19 биш ҮНИЙН ӨСӨЛТИЙН өмнө СӨХӨРЧ БУЙ ард түмэн" хэмээн бичиж байв. Харин ковид хэмээх үг бидний үгсийн сангаас мартагдсан ч цар тахлын дараах эдийн засаг элгээрээ хэвтсэн нийгэм дэх дүр зурагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй.

Снөүбордын тамирчин Г.Ганзориг: Олимпын тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуудуулаад, төрийн далбаагаа өргөөд зогсож байхыг хүсдэг
Снөүбордын тамирчин Г.Ганзориг: Олимпын тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуудуулаад, төрийн далбаагаа өргөөд зогсож байхыг хүсдэг
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.