Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярын шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр /2020.06.17/ 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.

Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарч, дараагийн шатны шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан.Шүүхээс хурлын товоо наашлуулж, зургадугаар сарын 11-ний өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, түүнд болон бусад шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ.
Ковид-19-ийг хямд үнэтэй, олдоц сайтай эмээр эмчилж болохыг туршилтаар баталжээ
Ковид-19-ийг хямд үнэтэй, олдоц сайтай эмээр эмчилж болохыг туршилтаар баталжээ
 
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.