Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19-ийг хямд үнэтэй, олдоц сайтай эмээр эмчилж болохыг туршилтаар баталжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 23 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Их Британийн судлаачид үрэвслийн эсрэг "дексаметазон" эм нь Ковид-19-ийг эмчлэхэд үр дүнтэй байгааг олж тогтоожээ.
  • Уг эм хүндээр өвдсөн хүмүүст маш сайн нөлөө үзүүлсэн ч, хөнгөн өвчилсөн хүмүүст огт нөлөөлөөгүй байна.
  • Энэхүү эм нь хямд үнэтэй, түгээмэл байдаг тул буурай хөгжилтэй орнуудын иргэд ч өргөнөөр хэрэглэх боломжтой аж.

Хямд үнэтэй, олдоц сайтай “дексаметазон” эм нь Ковид-19 халдварыг эмчлэхэд үр дүн сайтай байгааг BBC агентлаг мэдээллээ.  

Тодруулбал, Их Британийн судлаачид үрэвслийн эсрэг уг эмийг үхлийн аюултай вирусийн эсрэг маш сайн үр дүнтэй байгааг туршилтаар олж тогтоосон байна. Судлаачдын үзэж буйгаар коронавирусний цар тахал дэгдэж эхлэх үед энэ эмийг хэрэглэсэн бол таван мянган иргэний амь насыг аварч болох байсан аж.

Тэд 2,104 өвчтөнд 10 өдрийн турш 6 миллиграммаар буюу бага тунгаар Dexamethasone эмийг өгсөн байна. Ингэхдээ ийм эм хэрэглээгүй 4,321 өвчтөний эмчилгээний үр дүнтэй харьцуулжээ.

Үр дүнд нь амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас баралтын тоо гуравны нэгээр буурч, хүчилтөрөгчийн нэмэлт эмчилгээтэй хүмүүсийн үхлийн тоо 20 хувиар багассан байна. Харин амьсгалын болон хүчилтөрөгчийн аппарат хэрэглэх шаардлагагүй буюу хөнгөн өвдсөн хүмүүст нөлөө үзүүлэхгүй байжээ.

Үүний дээр “Дексаметазон” нь хямд үнэтэй тул буурай орнуудад ч ихээхэн тустай юм.

Оксфордын эрдэмтэд туршилтынхаа үр дүнг удахгүй нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар бэлдэж байгаа аж. Харин энэ хооронд цаг алдахгүйн тулд Dexamethasone эмийг хүндэрсэн өвчтөнүүдийн эмчилгээнд “стандарт” болгон хэрэглэхийг эмч мэргэжилтнүүдэд уриалжээ.

Дэвсгэр мэдээлэл: Өдгөө зарим улсын эмч мэргэжилтнүүд Ковид-19 өвчтөний эмчилгээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй remdesivir эмийг эдгэрэх хугацааг богиносгох зорилгоор хэрэглэж байгаа. Гэхдээ эрдэмтэд энэ эмний нөлөөний талаар өөр өөр байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: BBC 

Х.Үүрийнтуяа

Орхон голын усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
Орхон голын усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.