Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон голын усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ голын усанд орж, осолдсон хэрэг өчигдөр гарчээ. 

 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн, 50 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байжээ. Тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч, зугаалах үедээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлнэ үү.
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.