Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

Сүхбаатар дүүргийн шүүхэд УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт тогтоох, хилийн хориг тогтоох арга хэмжээ авахаар НПГ-аас шүүхэд хандсан асуудлыг авч хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт тогтоох, хилин хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна.

Эргэн сануулахад, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд асан Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын холбоотой гэгддэг "Страто" ХХК-д давуу байдал бий болгон "тушаал гаргасан" гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан байдаг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн гэдэг. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын холбоотой гэх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг билээ.

Б.Эрдэнэбаяр дэлхийн чансаанд 120 байр урагшилж, 37-д бичигдэж эхэллээ
Б.Эрдэнэбаяр дэлхийн чансаанд 120 байр урагшилж, 37-д бичигдэж эхэллээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.