Өнгөрөгч долоо хоногт Тбилисид болсон жүдогийн "Их Дуулга" тэмцээнд 73 кг-ын жинд шуугиантайхан түрүүлсэн спортын мастер Батзаяагийн Эрдэнэбаяр IJF-гийн шинэчилсэн чансаанд маш том үсрэлтийг хийлээ. 23 настай түүний хувьд энэ жилээс 81 кг-аас уруудаж 73 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа түрүүлсэн. Тэгвэл шинэ жиндээ зодоглосон гурав дахь тэмцээндээ оролцоод анхны алтан медалиа гардсан.
Б.Эрдэнэбаяр Тбилисигийн тэмцээний өмнө 160 оноотой 157 дугаар байрт явж байсан. Алтан медаль хүртсний дараа 1000 оноо чансаандаа нэмэн 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдэв.