Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд уул уурхайгаас улс төрийн нам санхүүжүүлсэн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн өөрчлөлтийг оруулна гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Эрх баригч МАН-ын бүлэг өнөөдөр сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцсэн. Сонгуулийн хуулиндаа 38+38 буюу 38 гишүүн нь мажоритараар, 38 гишүүн нь пропорционалиар орж ирнэ гэсэн үг. Харин намын нэрийн жагсаалтыг хийхдээ үндэсний хэмжээнд хүн дугуйлна гэсэн зарчим дээр тохирчээ.

Мөн Ерөнхий сайдын зүгээс сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд намын санхүүжилт ил тод байхыг зохицуулалтыг оруулахыг анхааруулсан байна. Тодруулбал, уул уурхайгаас улс төрийн намыг санхүүжүүлсэн нь ил болбол эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ өөрчлөлтийг эрүүгийн хуульд оруулах ажлыг өөрийн биеэр хийнэ. Намын санхүүжилт ил тод болохгүй бол улсын төсөв, санхүүгийн асуудал ил болохгүй. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг асуудлыг ил тод байлгах тал дээр анхаарах нь зүйтэй” гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар гишүүдийн бүрэн эрхийн асуудлаас ч дутахгүй улс төрийн асуудал болох сонгуулийн хууль болон улс төрийн намын хууль, санхүүжилтийн хуулиар санал солилцсон байна. Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, генсек Д.Амарбаясгалан нарын удирдлагууд оролцсон байна.

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тогтолцоог холимог болгож зардлыг багасгана
Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тогтолцоог холимог болгож зардлыг багасгана
 
ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ
ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.