Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

“Хилчин” спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, эмэгтэй боксчдын түүхэн дэх оргил амжилтын эзэн боллоо.

Манай тамирчин энэ тэмцээнд тун одтой тоглож, нэгийн даваанаас Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.

Түүний өрсөлдөгч нь эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангас байв.

Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.

Ийнхүү Монголын баг энэ удаагийн ДАШТ-ийг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Францад бүх нийтийг хамарсан 10 дахь эсэргүүцлийн ажиллагааг мягмар гарагт хийхээр төлөвлөжээ
Францад бүх нийтийг хамарсан 10 дахь эсэргүүцлийн ажиллагааг мягмар гарагт хийхээр төлөвлөжээ
 
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.