Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францад бүх нийтийг хамарсан 10 дахь эсэргүүцлийн ажиллагааг мягмар гарагт хийхээр төлөвлөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Францын хотуудад пүрэв гарагт болсон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаалд нэг сая гаруй хүн оролцсон гэж тус улсын ДХЯ-наас мэдээллээ.

Үүнээс Парист хотод 119 мянга гаруй хүн жагссан нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Жагсаалын үеэр нийт 170 гаруй хүнийг саатуулсан гэжээ.

Тэгвэл Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо өөрсдийнхөө тоог гаргасан байна. Тус байгууллагын мэдээлснээр зөвхөн Парист л гэхэд 800 мянгаад хүн жагссан, нийт жагсагчдын тоо 3.5 саяд хүрсэн гэжээ.

Парис хотод эсэргүүцлийн арга хэмжээ эхэндээ тайван замаар эхэлсэн байна. Гэвч удалгүй цагдаа нартай мөргөлдөж, цагдаа нар руу шил, чулуу, динамит шидсэн зарим этгээдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүй болжээ.

Мөн эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон зарим этгээд дэлгүүрийн лангуу, автобусны буудал, зар сурталчилгааны самбаруудыг эвдэж, хогийн сав, дугуй зэргийг шатаажээ.

Жагсагчид эцсийн цэг болох Дуурийн талбайд хүрэх үед зарим эсэргүүцэгч сонины мухлаг шатааж, хэд хэдэн дэлгүүрийг тонохыг завджээ.

Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал Францын нийслэл төдийгүй бусад хотод ч дэгдсэн байна. Энэ өдөр үндэсний хэмжээний ажил хаялт зарласны улмаас төмөр замын тээвэрлэлт саатжээ.

Үйлдвэрчний эвлэлүүд бүх нийтийг хамарсан 10 дахь эсэргүүцлийн ажиллагааг гуравдугаар сарын 28-нд хийхээр төлөвлөж байна.

Монголын баг Филиппиний шигшээ багтай тоглоно
Монголын баг Филиппиний шигшээ багтай тоглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.