Монголын волейболын холбооноос жил бур уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том, чансаа өндөр тэмцээн бол үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Өнгөрсөн жилийн энэхүү тэмцээнд эдгээр шилдэг залуу тамирчид дөрвүүлээ медаль хүртсэн юм.
Т.Хангалын Хувьд Тайландын Дээд Лигт Урилгаар Тоглосон Бөгөөд Тус Тэмцээнээс Алтан Медаль Хүртэж, Үнэ Цэнтэй Тоглогчоор Шалгарч Ирээд Буй. Харин Б.Батсуурийн Хувьд Мөн Л Гадны Лигт Урилгаар Тоглож Байгаа Бөгөөд Тэмцээн Нь Одоогоор Үргэлжилж Буй. Б.Баярсайхан, Э.Энх-Эрдэнэ Нарын Хувьд БНСУ-Д Суралцдаг Бөгөөд Тус Улсын Оюутны Лигт Тоглодог.
Тэгвэл энэ шилдэг дөрвөн тамирчин 2023 оны KOVO Asia Quarter буюу гадаад тоглогчдын сорилтод оролцохоор болжээ.
Тус сорилд нийт найман улсын 32 тамирчин өрсөлдөх юм байна. Тодруулбал, Тайван 9, Индонез 7, Монгол 4, Филиппин 4, Япон 3, Малайз 3, Хонконг 1, Тайланд 1.
Харин эмэгтэй төрөлд зургаан улсын 24 тамирчин сорилтод орно. Тодруулбал, Тайланд 8, Филиппин 6, Япон 3, Индонез 3, Тайван 2, Хонг Конг 2 тамирчин тус тус өрсөлдөнө.
Хэрэв тэд тэнцэж чадвал том боломжийг өөрсдөдөө болоод эх орондоо нээх юм.