Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй Чатбокс үйлчилгээ нь энэ сарын 2-ны өдрөөс ажиллаж эхэлсэн.

Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах чатбокс үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 63 хүүхэд, өсвөр үеийнхэн холбогдож хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ. Насны хувьд 12-17 насныхан түлхүү холбогдсон байна.

Чатбокс үйлчилгээнээс тусламж авсан хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголт, үерхэл нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, сэтгэл гутрал зэрэг асуудлаар зөвлөгөө авсан бөгөөд хоёрыг нь Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд шилжүүлсэн байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, чатбокс үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйчдээс 24 цагийн турш чатаар зөвлөгөө авах боломжтой юм. Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс нь дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгч, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;
  • Чатбоксоор хүлээн авсан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийн мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд яаралтай шилжүүлэх, холбон зуучлах;
  • “COVID-19” вирусээр халдварласан хүүхэд ба тэдний гэр бүл нийгмээс тусгаарлагдах, эрүүл мэнддээ санаа зовних, вирусын халдварын тархалттай холбоотой айдаст автах гэх мэт олон хэлбэрийн стресс дарамтад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, чатбоксоор зөвлөгөө өгөх;
  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллүүд боловсруулж түгээх;
  • “COVID-19” вирусээр халдварлаж эмнэлэгт хэвтсэн, хөл хорионд орсон хүүхэд эцэг эхийн анхаарал халамжаар дутаж, хараа хяналтгүй болох магадлалтай тул хүүхэд, эцэг эх, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудад зориулсан зөвлөмж мэдээлэл боловсруулж түгээх, чатбоксоор хандсан үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх;

Эх сурвалж: ГБХЗХГ

Албаны хэмжээнд “what3words” хаяг байршлын системийг нэвтрүүллээ
Албаны хэмжээнд “what3words” хаяг байршлын системийг нэвтрүүллээ
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.