Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Бид томоохон бизнес эрхлэгчдээ дэмжихийн зэрэгцээ жижиг, дунд давхаргаа хамгаалах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах асуултыг асуув. Тэрбээр, "Бид өнөөдөр Засгийн газрын гэхээс илүүтэй Монгол Улсын хөгжлийн 2022 оны гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэж байна. Үүнээс алдаа оноогоо дүгнэж, 2023, 2024 оны хөгжлийг тооцох ёстой.

Ковидын үед эдийн засгийн үед хүнд үе байсан. 2022 онд эдийн засагт гэрэл гарсан. Гэхдээ хамгийн гол нь тусгаж, төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж чадаагүй алдаа байна. Жишээлбэл, "Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг өргөжүүлнэ" гэдэг заалт хэрэгжээгүй. Энэ нь уялдаа холбоогүй байгаагаас мөн тухайн хариуцагчдын хариуцлагын асуудлаас шалтгаалж байна. Үүнээс үүдэж иргэд бухимдаж байна.

Мөн бид том бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдаа дэмжихийн зэрэгцээ дунд, жижиг давхаргаа хамгаалах хэрэгтэй. Учир нь бидэнд бүх дундаж давхарга, жижиг зах зээл хаагдахад хүрээд байна. Том, том компаниуд зээлийг нь авчихдаг. Тиймээс үүнд анхаардаг, зохицуулдаг газар байна уу гэж бидэнд хандаад байна.

Мөн гэр хорооллын нүхэн жорлонг өөрчилж шинэчлэхэд 5 тэрбум төгрөгийн төсөв байна. Хэрэгжилт нь хэр байна. Энэ бол гэр хорооллын айл өрхүүдийн асуудал биш Монгол хүн бүрийн асуудал" гэв.

АН-ын С.Эрдэнэболд БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д суралцжээ
АН-ын С.Эрдэнэболд БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д суралцжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.