Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Элсэлтийн ерөнхий шалгалтыг хичээл бүр дээр тохиргоо хийж шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын зээлийн сантай холбоотой асуудал болон Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Өнгөрсөн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт аль нэг хичээлээр шалгалт өгсөн тохиолдолд ямарч хамаагүй ангид элсүүлдэг байдал нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, анагаах хөтөлбөрт элсэх гэж буй хүүхэд монгол хэлний шалгалт өгсөн байхад элсэх боломж нээлттэй байсан. Тэгвэл энэ жилийн хяналтын тоог батлахдаа сонгосон мэргэжлийн дагуу шалгалт өгч, тавигдсан босго оноог давснаар хөтөлбөрүүддээ элсэх боломжтой. Энэ жилийн босго онооны шалгаруулалтад эрэлттэй мэргэжлүүд их орж ирсэн. Мөн математик, байгалийн ухааны хөтөлбөрийг дэмжих, тэр чиглэлээр бэлдэж шалгалт өгснөөр инженер технологи чиглэл, эдийн засаг чиглэлд суралцах боломжтой. Босго оноог өмчийн хэлбэрээр шийддэг байсныг болиулж, агуулгын түвшний ялгааг энэ удаагийн босго онооны шалгаруулалт тодорхой болсон. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх боловсролын багшаар 250 хүүхэд элсүүлэхээр боловсролын их сургууль квот гаргасан ч 71 хүүхэд элссэн тохиолдол байна. Түүнчлэн эрүүл мэндийн багш зэрэг зарим мэргэжлээр ямарч хүүхэд элсээгүй. Иймээс хичээл болгон дээр тохиргоог хийх элсэлтийн журмаар шийдсэн" гэлээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн жил их дээд сургуулийн тоог цөөлсөн. Тодруулбал, 100 гаруй их дээд сургуулиас одоогийн байдлаар 65 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тоо өшөө ч цөөрнө. 10-12 анги төгсч байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь их дээд сургуульд элсдэг. Ингэснээр дипломтой ажилгүйчүүдийн тоо өсч байгаа энэ үед их дээд сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэл рүү түлхүү ажиллаж байна. Хувийн хэвшил төрийн ялгааг, Их сургуулийн босго оноо 480 буюу түүнээс их байх тогтолцоог барих нь чухал " гэлээ.

ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН ААВ: Ээж нь хүүгийнхээ бие ямар байгаа талаар асууж нэг ч удаа холбогдоогүй
ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН ААВ: Ээж нь хүүгийнхээ бие ямар байгаа талаар асууж нэг ч удаа холбогдоогүй
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.