Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүү нь хоёр өдөр цустайгаа хутгалдчихаад хэвтэж байхад эмнэлэгт аваачиж өгөөгүй ээжид нь гомдолтой байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Энэ сарын 8-ны өдөр гурван настай хүү хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт хүргэгдэн ирсэн хэрэг гарсан. Одоогоор хүүг зодсон Э-г цагдан хориод байгаа юм. Тэгвэл зодуулсан гурван настай хүүг гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болж, түүний ар гэр хандив хүсэхээр болжээ. Энэ талаар хохирогч хүүгийн аавын ах дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хүү амьсгалын аппаратанд байхаа больсон. Эхийнх нь хамтран амьдрагч залуу хоёр өдөр хүүг зодоод бөөд аваачиж өгсөн. Тэр бөө нь гэмтлийн эмнэлэгт авч ирж өгсөн юм билээ. Манай дүү салаад 7-8 сар болчихсон байсан гэж хэлж байна лээ. Өөрийнх нь үр хүүхэд хоёр өдөр цустайгаа хутгалдчихсан байхад эмнэлэгт авч ирж өгөөгүйд гомдолтой байгаа. Бас хатгаа авчихсан байсан. Хүүгийн ах эмээ дээрээ байгаа. Ах нь "Би дүүтэйгээ хэзээ тоглох вэ" гэж асуудаг. Гурав хоногийн өмнө оношлогоог нь файлаар аваад Туркын хэд хэдэн эмнэлэг рүү хүсэлтээ явуулсан. Урьдчилсан байдлаар тархи, нугас хүнд гэмтэлтэй учраас 120-150 сая төгрөг шаардлагатай. Мэдрэлийн нэг тариа хийхэд л нэг удаадаа 9 мянган доллар гэж байгаа юм. Эмчийн зүгээс "Тээвэрлэлт хийхэд хэцүү, та нар хүсч байвал гадаад руу явж болно, гэхдээ эндээс 2-3 эмч хариуцаж эмнэлэгт нь хүргэж өгнө" гэсэн. Хоёр өдөр цустайгаа хутгалдчихсан байхад ээж нь эмнэлэгт хүргэсэн бол ийм зүйл болох байсан уу үгүй юу. Тийм байтал бөөд аваачиж зүгээр болгох гэж үзсэн юм билээ. Азаар зөв хүн таараад тэр бөө нь эмнэлэгт хүргүүлсэн юм билээ. Эхэд нь маш харамсаж байна" гэв.

“Боловсролын сангаас зээл аваад төлөөгүй 230 хүүхдийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж байна“
“Боловсролын сангаас зээл аваад төлөөгүй 230 хүүхдийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж байна“
 
Гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ
Гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.