Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ид хийж бүтээх насны залуус архинд донтож, бусадтай маргалдсаны улмаас зодооны гэмт хэрэгт холбогдож байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 8 секунд

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж улмаар гэмт хэргийн холбогдогч болох залуусын тоо өсчээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 11-р бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлж, 2018-2019 онд 9.3 хувь, 2019-2020 онд 8.5 хувь, 2020-2021 онд 0.56 хувь тус тус бууралттай, 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.

Нийт бүртгэгдсэн хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн. Үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгджээ.

Хэрэг үйлдэгдэж буй цаг хугацааны хувьд авч үзвэл, 19-22 цагийн хооронд 1554, 14-19 цагийн хооронд 1825, 06-14 цагийн хооронд 1432, 22-06 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувь буюу хамгийн өндөр хувийг дангаар эзлэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 6999 этгээд холбогдсоноос 764 буюу 11.0 хувь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүн, 3710 буюу 53.0 хувийг 18-34 насныхан эзэлж байгаа аж.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бүхимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байх бөгөөд шалтгаан нөхцөлийг арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр гардаг гуравдугаар сарыг сонгож урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна.

Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод зургаан сарын хорих ял авсан нь буюу Хонконгийн авлигатай тэмцэх хүчин чармайлт
Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод зургаан сарын хорих ял авсан нь буюу Хонконгийн авлигатай тэмцэх хүчин чармайлт
 
“Утаанаас үүдэлтэй зүрх, судасны өвчлөл тогтмол нэмэгдэж, НАС БАРАЛТЫН тэргүүлэх шалтгаан болж байна“
“Утаанаас үүдэлтэй зүрх, судасны өвчлөл тогтмол нэмэгдэж, НАС БАРАЛТЫН тэргүүлэх шалтгаан болж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.