Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин, В.Путин нар хэвлэлийн хурлын үеэр ЮУ ЯРИВ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 3 секунд

БНХАУ-ын шинэ дарга Ши Жинпины ОХУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Долоо хоногийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсон Ши Жинпин гадаад улсад хийх анхны айлчлалаа ОХУ-аас эхэлж буй нь энэ юм.

Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн хурал хийлээ.

Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх тухай Хятадын санал болгосон төлөвлөгөөг сайшаан хүлээн авч буйгаа Путин илэрхийлжээ. Хятадын төлөвлөгөөг Украины дайныг зогсоох гол үндэс болгон ашиглах боломжтой гэж Путин үзсэн байна.

Гэхдээ Украин болон барууны холбоотнууд нь Хятадын саналыг дэмжсэн тохиолдолд л хэрэгжих боломжтой гэдгийг Путин мэдэгдлээ.

Хятадын дэвшүүлсэн 12 зүйл бүхий саналд бүх улс, орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хүндэтгэх, эдийн засгийн хоригийг цуцлах, хүйтэн дайны сэтгэлгээнээс татгалзах, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх, дайсагналыг зогсоох, энхийн яриа хэлэлцээг сэргээж, цөмийн зэвсгийн хурцадмал байдлаас зайлсхийхийг уриалж байгаа юм. Гэхдээ Оросыг Украинаас цэргээ гаргах тухай энхийн төлөвлөгөөнд тусгагдаагүй нь барууны зүгээс шүүмжлэлд өртөж байгаа юм.

Ши Жиньпин Владимир Путиныг энэ онд багтаан өөрт тохиромжтой цагтаа БНХАУ-д айлчлахыг урьжээ.

Кремльд өчигдөр гурван цаг үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны 14 баримт, бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн ОХУ Хятадад байгалийн хий, газрын тос нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа Путин мэдэгджээ. Ингэхдээ Оросын хийг Монголоор дамжуулан Хятадад хүргэх Сибирийн хийн хоолойн төлөвлөгөөг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн тухай захирамжаа  Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар танилцуулжээ 
Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн тухай захирамжаа Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар танилцуулжээ 
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц