Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Лхагвасүрэн: Гадаад худалдааны бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 56.3 хувиар ӨСЛӨӨ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн "Гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өссөн байна.

Дээрх хугацаанд Монгол Улс дэлхий 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараа экспортолсон бол 105 улсаас бараа бүтээгдэхүүн импортлон авсан байна. Экспортын хувьд он гарсаар 3.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар буюу 96.3 хувиар өссөн.

Үүнд, эрдэс бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молебдины баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөний хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувийг, нийт экспортын 84 хувийг дангаараа эзэлж байна" хэмээжээ.

Францын шигшээ багийн ахлагчаар Килиан Мбаппе сонгогдлоо
Францын шигшээ багийн ахлагчаар Килиан Мбаппе сонгогдлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.