Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ-ны гишүүдийн 75 хувь нь дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны нийт гишүүдийн 75 хувийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж шийдвэрлэлээ.

Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын даргад гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтдээ ээжийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсноос гадна казино, концесс, нүүрсний хулгай гэх мэт асуудлуудад хилсээр нэр холбож зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажиллагаа явагдаж буй тул УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн хэмээн тодотгосон байдаг.

Нүүрс, тээвэр, төмөр замын асуудлаарх сонсгол дөрөвдүгээр сарын 10-12-нд болно
Нүүрс, тээвэр, төмөр замын асуудлаарх сонсгол дөрөвдүгээр сарын 10-12-нд болно
 
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.