Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй ба боломж“ уулзалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

No description available.Нийслэлийн удирдлагуудын их, дээд сургуулийн оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хийх уулзалт энэ удаад Сүхбаатарын одонт Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль /АШУИС/ дээр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө болон холбогдох албаныхан оролцож, оюутнуудын санал санаачилгыг сонсож, төрийн байгууллагуудад байгаа бодит боломжуудын талаар танилцууллаа.

Аль ч салбарыг орхигдуулахгүй, нэн ялангуяа боломж олгож явдаг гэдгээрээ онцлогтой энэхүү уулзалтад 400 аруй оюутан залуус оролцож, салбарт нь тулгамдаж байгаа хийгээд ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж байгаа гарц шийдэл, зөв зүйтэй уриалга саналаа уламжилсан юм.

No description available.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улс орны ирээдүй болсон, ирээдүйн эмч нар та бүхэндээ нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтарч ажиллах бололцоо байгаа талаар мэдээлэл хүргэхээр ирлээ. Хүн олон дахин хийж давтах тусам мэдлэг сэргэж, чадваржиж байдаг. Эмч хүн болно гэдэг хандлага зөв байлгаж, хүний төлөө, хүмүүнлэгийн төлөө өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулах чадвартай байх ёстой.Бидний зүгээс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход оюутнуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Эмнэлгийн гадна талын орчноос эхлээд эмчийн өрөө хүртэлх орон зайд үйлчилгээ гэдэг юмыг орхигдуулж яавч болохгүй. Технологи сайжирснаараа хагалгааны бүх процетурууд амбулатороор хийдэг болчихлоо. Зарим нэг аппарат, тоног төхөөрөмж эмч, сувилагчийн оролцоогүй ашиглагддаг боллоо. Үүгээр, цаг үеэ дагаад анагаах ухааны салбар өөрчлөгдөж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

Тиймээс энэ салбарын бид бүхэн инновацитай байх хэрэгтэй. Оюутнууд маань багшийн зааснаас илүү өөр юу болж байна, ирээдүйд юу болох гэж байна гэх мэтчилэн мэдрэмжтэй суралцах шаардлагатай тулгарч байна. Манай эмч нар төгсөөд л “би эмч болчихлоо” гэж өөртөө ханадаг. Тийм биш. Эмч гэдэг насаараа сурдаг мэргэжил, хөдөлмөр.

No description available.

Тэгэхээр та бүхэн оюутан ахуйгаасаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бид бүхэнтэй хамтарч ажиллах боломж, үргэлж нээлттэй байх болно” хэмээв.

No description available.

ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр насныхан эцэг эхдээ асуудлаа ярихад ойлгохоосоо илүү БУРУУТГАХ хандлага үзүүлдэг нь АМИА ХОРЛОХ бодол тээхэд хүргэдэг
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр насныхан эцэг эхдээ асуудлаа ярихад ойлгохоосоо илүү БУРУУТГАХ хандлага үзүүлдэг нь АМИА ХОРЛОХ бодол тээхэд хүргэдэг
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.