Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт Үйлдвэр“ ХХК-ийн хэлтсийн дарга асан 678 гаруй ам долларын хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.001, мөрдөн байцаалтын 2652 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 130, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Авлига, албан тушаалын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Худал мэдээлэл тараах 2, Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1, Худал мэдээлэл тараах 1, нийт 229 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 678.132 ам.долларын хахууль авсан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ахын захирлаар ажиллаж байсан “Грийн Сити Гарден“ компани ХБ-наас 2014 онд 8.2 тэрбум төгрөгийн зээл авч, 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулжээ
Дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ахын захирлаар ажиллаж байсан “Грийн Сити Гарден“ компани ХБ-наас 2014 онд 8.2 тэрбум төгрөгийн зээл авч, 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.