ЭМЯ-наас “Энэ жилдээ-Эрүүл жиндээ“ аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Эл аяны талаар мэдээлэл өгөх үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс бэлгийн тогтолцоо, дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны 61.5 хувьд нь шүд цоорох өвчлөл илэрсэн. Халдварт бус өвчнийг үүсгэх хүчин зүйл болж, илүүдэл жил таргалалт, цусан дахь өөх тосны хэвийн бус агууламж цусан дахь сахрын хэмжээ ихсэх гэх мэтээр хүчин зүйлээр илэрч, улмаар өвчлөл нас баралтад хүргэж байна. Монгол Улсын халдварт бус өвчний хүчин зүйлийн тархалтын судалгаагаар 15-69 насны нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь халдварт бус өвчний гурав ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа юм. Иргэдийн дунд таргалалт, илүүдэл жингийн асуудал ихээр тархах боллоо. Тухайлбал, 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна. 15-34 насанд 2.5 дахин нэмэгджээ. 35-69 насны арван хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна. 6-аас дээш насны хүүхдүүд дунд таргалалт нэмэгдэж байна" гэв.
ЭМЯ: 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.