Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан Со Хи: Тэр одоо МИНИЙХ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Жүжигчин Song Hye Kyo болон Han So Hee нар “The Price of Confession” киноны гол дүрд тоглохоор болоод буй. Өнгөрсөн лхагва гарагт киноны постер зураг цацагдсан бөгөөд жүжигчид өөрсдийн инстаграмд стори хийсэн байна.

Han So Hee тус зурагныхаа доор “Тэр одоо минийх” гэх тайлбар бичжээ. Song Hye Kyo-ийн хувьд Netflix-ийн “The Glory” цувралаар шинэ төрхөө харуулж чадсан.

Харин “The Price of Confession” кинонд хүн амины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйн түүхийг харуулна. Song Hye Kyo хүн амины хэргийн сэжигтэн болсноор амьдрал нь орвонгоороо эргэсэн бүсгүйн дүрд тоглох аж. Харин Han So Hee хүмүүсийг үзэн яддаг, нууцлаг Mo Eun бүсгүйн дүрийг бүтээхээр болжээ.

ШУУД: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна
ШУУД: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.