Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрс тээврийн машинуудыг хилээр бүртгэлгүй оруулсан гаалийн байцаагч, хил хамгаалахын шалган нэвтрүүлэхийн албаны орлогч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дах Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалын улсын ахлах байцаагч Э, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогч А, баримт бичгийн шалгагч М.Д, Ж.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байна.

Тодруулбал, Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэлийн санд бүртгэлгүйгээр БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийлгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөн өөрсдийн компанийн нүүрс тээвэрлэсэн автомашинуудыг Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар нэвтрүүлсний хариуд дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн иргэн А , Э, М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

“Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль“-ийг санаачилж байна
“Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль“-ийг санаачилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд