УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль"-ийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Өсвөр насны хүүхдүүд бүгд цахим хэрэглэгч болсон. Ийм үед дэлхий нийтэд цахим орчинд хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэн. Үүний адилаар манай улсад ч цахим орчин дахь хүүхдийн хүчирхийлэл ихэссэн. 2012-2016 оны үед цахим хүчирхийлэл, сэтгэл гутралын улмаас 92 хүүхэд амиа хорлосон байдаг. Тиймээс томчууд бидний цахим орчинд өөрсдийнхөө биеэ авч явах байдал, үг хэллэг хүүхдүүдэд шууд нөлөөлж байна.
"Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль" бол бие даасан хууль. Тиймээс УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүд ээ бүх хөгжингүй орнууд "Хүүхэд хамгаалах бие даасан хууль"-ийг батлуулсан.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Баярсайхан миний бие энэ хуулийг санаачлан батлуулахаар судалгаа хийж, дуусаж байна. Томчууд бүгд "Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль"-ийг дэмжиж өгөхийг хүсэж байна" гэв.