УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 7-ноос эхлүүлснээ мэдэгдэж байсан. Тэгвэл тус хороо өөрийн вэб сайтдаа сонгуулийн саналын хуудасны загварыг байршуулаад байна.
Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байгаа аж.