Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибал: МАН-ын гишүүд хуулиа алга ташиж баталчхаад дараа нь хориг тавингуут Ерөнхийлөгчийн зөв гэдэг хоёр нүүртэй байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 22 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Гэхдээ энэ хуулийг дэмжсэн манай МАН-ын гишүүд маань хоёр нүүртэй байна. Ерөнхийлөгч хориг тавихаар 100 хувиар байнгын хороодууд нь дэмжиж хүлээж авъя гээд л. Тухайн үед энэ хуулийг хэлэлцэж байхад сөрөг хүчнийхэн бүгдээрээ завсарлага аваад хурлыг хаяад наадах чинь болохгүй гээд хэлээд байхад зөрсөөр байгаад л батлаад явуулсан.Тэгээд одоо болохоор Ерөнхийлөгч хориг тавингуут бүгдээрээ Ерөнхийлөгч зөв гээд алга ташсан.

Ийм байдлаар бид нар Монголын төрийг удирдаад парламент маань хуулийг ингэж хэлэлцээд явах юм бол дэндүү өрөвдөлтай байгаагийн жишээ энэ хууль дээр хааргдаж байна. Ер нь яагаад заавал фэйсбүүкийн аппликейшны асуудал дээр бид бүгдээрээ хүний эрх зөрчих, тайван жагсаалыг зохион байгуулалттай хааж боох гэсэн ийм заалтуудыг оруулж ирж Үндсэн хууль руугаа хүний эрхийн асуудал руу дайраад байгаа юм. Энэ чинь угаасаа Монголын төрийн хууль сахиулах байгууллагууд үүргийнхээ дагуу ажиллах ёстой шүү дээ.

Өнөөдөр хүртэл тэр асуудлуудаа ярьдаггүй. Үүнийг бүр дээд цэгт нь хүргэж байгаад шууд дайррч байгаа довтолгоонд болохоор хүний эрхийн бүхэл бүтэн заяагдмал эрхүүд рүү дайраад эхэлцэн. Тэгээд үүний буруу нь энэ аппликейшин болчихсон. Зүгээр л энгийн асуудал ш дээ. Энийг тэр фэйсбүүктэй хамтраад сайжруулалтаа хийх ёстой. Энэ чинь бүгд техникийн шийдэлтэй асуудлууд. Тэрнээс биш энэ дээр хэн нэгний эрхийг боох, үг хэлэх, тайван жагсах, асуудлыг оруулж ирж болохгүй.

Хамгийн ноцтой нь тэр Харилцаа холбооны хуулийг дагалдуулаад орж ирсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү халдсан зүйл байсан. Онц байдал тогтоогоод, хийгддэг асуудлуудыг Загсийн газрын нэг сайд оруулж ирээд шийдээд явна. Ард иргэд тайван жагсангуут сүлжээг нь хязгаарлана. Мэдээллийг нь хорино гэдэг асуудлыг чуулганаар оруулж ирсэн нь ноцтой зүйл байсан. Тэгээд яарч байгаад бүгдээрээ нйилж байгаад манай 62-ын бүлгийнхэн оруулж ирсэн нь үнэн шүү дээ.

Харамсалтай нь намын нэгдсэн бодлого, удирдлагын оруулж ирсэн, Засгийн газар оруулж ирсэн гээд энэ хуулийг чуулганаар хэлэлцүүлсэн. Тэгэхээр эндээс бид ямар сургамж авах ёстой вэ гэхээр намын дарга чинь, Ерөнхий сайд чинь дандаа зөв юм хийдэггүй юм байна гэдгийг та бүхэн ойлгосон байх" гэлээ.

СОНСГОЛ: Б.Жаргалсайханы “Буян“ ХХК ХБ-наас 14 тэрбум төгрөгийн зээл авснаас 2.8 тэрбумыг бэлнээр зарлагадаж, 4.5 тэрбумыг хамаарал бүхий компаниудын данс руу шилжүүлжээ
СОНСГОЛ: Б.Жаргалсайханы “Буян“ ХХК ХБ-наас 14 тэрбум төгрөгийн зээл авснаас 2.8 тэрбумыг бэлнээр зарлагадаж, 4.5 тэрбумыг хамаарал бүхий компаниудын данс руу шилжүүлжээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.