Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Буян ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ зээл авах үед зээлийн муу түүхтэй байхад төслийн санхүүжилт олгосон хэмээн шинжээч дурдсан юм.
Эл компанийн хувьцааны 25 хувийг Базарсадын Цогтсайхан, 30 хувийг Чимэдийн Энхтогтох, 25 хувийг Базарсадын Батсайхан эзэмшдэг бол 20 хувийг Б.Жаргалсайхан эзэмшдэг аж.
Зээлийн зарцуулалтын тухайд, нийт санхүүжилтээс 2.8 сая төгрөгийн бэлэн зарлага, хүүгийн төлбөрт 21 сая төгрөг, өөрийн хамаарал бүхий компаниудын данс руу 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.