Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Ялгуун интернэшнл“ ХХК -874 сая төгрөгийн балансын өртэй дансаараа дамжуулж 1.9 тэрбум төгрөгийн зээл авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Яг одоо "Бишрэлт" группийн хамаарал бүхий зээлүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.

Бишрэлт холдинг ХХК-ийн охин компани болох Барилгын материал үйлдвэрлэлийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ялгуун интернэшнл" ХХК 1.9 тэрбум төгрөгийн зээл Капитал банкаар дамжуулж авчээ. Ингэхдээ тухайн компани -874 сая төгрөгийн балансын өртэй данс дээрээ зээлээ гаргуулж авсан байна.

"Ялгуун интернэшнл" ХХК-ийн хувьцааны 30 хувийг гүйцэтгэх захирал гэгдэх З.Нацагдорж, 70 хувийг Бишрэлт Холдинг компани эзэмшдэг бөгөөд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани ажээ.

Тэгвэл "Ялгуун интернэшнл" ХХК дээрх 1.9 тэрбум төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай авсан бөгөөд "муу зээл"-ийн ангилалд орсон байдаг байна.

Ш.Батхүүд 9 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, талийгаач Г.Алтанг цагаатгажээ 
Ш.Батхүүд 9 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, талийгаач Г.Алтанг цагаатгажээ 
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.