Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2023.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Уугуул иргэдийн хамааралтай газрын асуудлууд ихээр гарч ирж байна.
Зарим уугуул иргэд газраа аж ахуй нэгжид буюу компанид үнэ амлан зардаг, хотын төвд байрлалтай байраар сольдог зэрэг асуудлууд түгээмэл байна. Ийм зөрчилтэй газартай байгаа иргэдийн газрын асуудлыг зөрчлийг хүлээж авахгүй зогсоосон. Тухайлбал, Туул голын эрэг дээр амьдарч байгаа 24 айл байсан. Харин 3 хоногийн дараа тухайн айлууд нэмэгдэж 37 болсон асуудал үүссэн. Энэ мэтчилэн газраа барилгын компанид зарах худалдахаас авахуулаад гэрчилгээ нь гараагүй боловч уугуул гэх нэр доор гэр барьсан айл ч байна. Тиймээс үүнтэй холбоотой асуудлуудыг авлигатай тэмцэх газар шалгуулж болно” гэв.