Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Чөлөөлөгдсөн ТНБД асан Э.Баттулга намайг дахиад 3 хоног БАЛБАНА гэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тус яамны ТНБД Э.Баттулгыг ажлаас чөлөөлөх хүсэлтийг Засгийн газарт оруулснаар Ерөнхий сайд өчигдөр захирамж гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл тус яамны ТНБД Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон асуудлыг тэрбээр тайлбарлахдаа "2023 оны 03-р сарын 13-ны өдөр хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг ажлаас чөлөөлсөн шалтгаанаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5ш" хөтөлбөрийн хүрээнд чөлөөлсөн гэж мэдэгдсэн байна лээ. Гэвч ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа өөрийн туслахаараа тушаал бичүүлээд өөрөө гарын үсэг зураад ТЗУГ-ын даргыг авчирч энэ дээр тамга дар гэж хэлж даруулсан байдаг.

Төрийн алба бол хуультай. Төрийн тангараг өргөсөн жинхэнэ алба хаагч хэн нэгэн эрх мэдэл бүхий даргын туслах болон даргын гарын үсэгтэй тушаалаар ажлаас халагдаж болохгүй. Энэ бол зарчим. Яах гэж ТЗУГ-ын дарга, Хяналт, шинжилгээ, Дотоод аудитын газар, мөн сайд гэж байдаг юм. Тэгэхээр үүнд бид Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулгын тушаалыг хүчингүй болгосон байгаа.

Мөн өчигдөр бид ТНБД-тай уулзсан. Дахиад хоёр, гурван хоногийн хугацаанд үргэлжлүүлж бид материал гаргаж, таньтай холбоотой "балбах" ажиллагааг хийнэ гэдгээ албан ёсоор надад хэлсэн. Тэр утгаараа бид өнөөдөр хэвлэлийн бага хурлыг албан ёсоор хийж байна.

Дашрамд сануулахад, Хэн нэг төрийн албан тушаалтан ажиллаж байх хугацаандаа өөрт цугласан баримтыг өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгож болохгүй. Төрийн албаны хууль байсаар байтал өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөнөөр тухайн төрийн албан хаагчийг халах, солих, үндэслэл байж болохгүй. Монгол Улс хуультай гэдгийг дахин сануулж хэлье" хэмээлээ.

ОБЕГ: Сураггүй алга болсон 16-22 насны хоёр иргэнийг эрэн хайж байна
ОБЕГ: Сураггүй алга болсон 16-22 насны хоёр иргэнийг эрэн хайж байна
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.