
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2025.07.05/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн тоон мэдээлэл өглөө. Мөн хоёр агентлаг цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээнийхээ талаар салбарын сайдад танилцуулж, зарим шийдвэрлэх шаардлагатай асуудлаар хүсэлт тавилаа.
Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх талаар бүс нутгийн улс болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ойн газар нь өөрийн байргүйгээс Усны газар болон хувийн хэвшлийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ, албан хаагчдын ажлын нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын харьяаллын байраар хангаж дэмжлэг үзүүлэх талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас хүслээ. Асуудлыг уламжлан шийдвэрлэхээ Б.Батбаатар сайд илэрхийллээ.