Италийн Неопаль хотод өнгөрсөн лхагва гарагт /2023.03.16/ “Наполи” болон Германы “Айнтрахт” багийн хөл бөмбөгийн тоглолт болсон. Тэгвэл энэ үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үүссэн байна. Үүнийг зохицуулахаар цагдаагийн албан хаагчид ажиллажээ.
Хөгжөөн дэмжигчид автомашины цонх хагалж, сандал болон бусад зүйлсийг шидэж гал тавьсан талаар AP NEEWS мэдээлжээ.
Өмнөх тоглолтын үеэр гарсан мөргөлдөөнийг дахин давтахгүйн тулд Айнтрахтын хөгжөөн дэмжигчдийг тоглолтод ирэхийг нь хориглоод байжээ. Гэвч хориглосон шийдвэрийг үл харгалзан Германы мянга гаруй хөгжөөн дэмжигч Неапольд хүрэлцэн ирсэн байна. Италийн хөгжөөн дэмжигчид германчуудын суусан автобус руу чулуу нүүлгэж, мөргөлдөөн эхлүүлсэн аж. Мөргөлдөөнөөс өмнө аюулгүй байдлыг хангах зорилгоор 1000 гаруй цагдаагийн алба хаагч бэлэн байдалд байжээ.
Х.Зориг