Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИД-ийн хувьцааны ханш 12.8 хувиар буурав

Огноо
Унших
1 минут 0 секунд

Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 35,716,968 төгрөгийн үнийн дүн бүхий 359,785 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW+4.85%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+3.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ Овоо" ХК (SHV -14.47%) болон "Мерекс" ХК (MRX-12.90%), "Улсын их дэлгүүр" ХК (UID-12.89 хувиар суларч, нэгж хувьцааны ханш 531.4 төгрөг болсон байна)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.47 хувиар буурч 16136.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,613,735,746.00 төгрөг боллоо.

Сэлэнгэ аймаг руу сонгуулийн ажлаар явж байсан хоёр иргэн авто ослын улмаас амиа алдлаа
Сэлэнгэ аймаг руу сонгуулийн ажлаар явж байсан хоёр иргэн авто ослын улмаас амиа алдлаа
 
ШУУД: ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийж байна
ШУУД: ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.