Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүргийн МЗХ-ны тэргүүнээр Э.Очбаяр сонгогдлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монголын залуучуудын холбооны Сүхбаатар дүүргийн салбар зөвлөлийн хурал 2023.03.13-ны өдөр болж шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонгон баталжээ.

Сүхбаатар дүүргийн МЗХ-ны тэргүүнээр Энхбаатарын Очбаярыг 92 хувийн саналаар сонгосон байна. Э.Очбаяр нь Бээжингийн технологийн их сургууль, Хятадын Ренмин их сургуулийг тус тус төгссөн ба Эдийн засгийн бакалавр, Олон улсын улс төр судлалын Магистр зэрэгтэй аж. Мөн хуралдаанаар дүүргийн МЗХ-ны 21 тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр сонгожээ.

Тайлбар байхгүй.

Сүхбаатар дүүргийн МЗХ-ны тэргүүнээр сонгогдсон Э.Очбаяр: “Сүхбаатар дүүрэг бол орчин үеийн хотжилтын өлгий, нийгмийн сэхээрлийн оргил олонлог, улс орны оюун санааны зүрхэн тус газар гэж хэлэхэд болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, яам, тамгын газрууд, их дээд сургуулиуд, театр урлагийн төвүүд, топ татвар төлөгчид бүгд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Энэ агуулгаараа Сүхбаатар дүүрэг бол Монгол Улсын хөдөлгөгч хүч гэж тодорхойлж болно. Та бид ямарваа нэг улс төрийн намчирхал, талцал хуваагдалгүйгээр эв нэгдлээр манлайлж, бүтээлч идэвхтэйгээр залуучуудынхаа эрх ашгийн төлөө хамтран ажиллах учиртай” гэж онцолсон байна.

СОНСГОЛ: УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайханы компани ХБ-наас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ
СОНСГОЛ: УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайханы компани ХБ-наас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ
 
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.