Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Аймгийн төв, нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн Удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг сэлгэн ажиллуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багшийг сэлгэн ажиллуулах бодлогын талаар Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар хийлээ.

Тэрбээр "Энэ бол зөвхөн хамран сургах тойрог дотор нь, зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд явагдана. Удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг эхний жилд сэлгэнэ. Сэлгээнд хамрагдахыг өөртэй нь ярилцаж тохиролцоно. Сэлгээнд хамрагдах нь үнэлгээ, мэргэжлийн зэргээ ахиулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хөгжингүй орнуудад ингэж сэлгэн ажиллуулах нь ердийн үзэгдэл юм.

Нэг захирал, нэг багшийн нэг сургуульд олон жил “хадаж” ажиллуулахад шинэ юм гарахаа больчихдог гэм бий. Багшийн хөгжилд ч зарим талаар сөрөг нөлөөтэйн дээр тэргүүн сайн туршлага, арга барил, мэдлэг нэг сургуулийн хүрээнд хашигдчих гээд байдаг. Мөн нэг сургуулийг олон жил удирдсан захирлыг тойрсон ашиг сонирхлын зөрчил ч гүнзгийрдэг.

Багш нарынхаа дуу хоолойг бид сонсож ажиллана. Хамтдаа хийгээд үзье. Нүсэр бус төсөр байдлаар шийдье" гэв.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 01-нээс “E MONGOLIA” системээр авна
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 01-нээс “E MONGOLIA” системээр авна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.