Төв шуудангийн урд 30-аад жил ном зарсан Н.Баасандоржгуайг танихгүй хүн цөөн. Тэрбээр 2019 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас номоо зарахаа больсон ч өдгөө ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, гранд гольф, дартс зэрэг спортын төрлүүдээр багшилж буй юм.
Хэдхэн хоногийн өмнө тэрбээр өөрийн гал голомтоо бадраасан газраа барьцаалан байр захиалсан ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй талаараа манай сайтад мэдээлж байсан билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Улаанбаатар хотын өмгөөлөгчдийн холбоонд талархаж байгаагаа илэрхийлж "Улаанбаатар хотын өмгөөлөгчдийн холбооны удирдлага , хамт олонд өвгөн надад тулгамдсан асуудлыг нэн дариу арга хэмжээ авч тодорхой шийдвэрт хүргүүл өгсөнд гүнээ талархаж, та бүхний юу санасан есөн хүсэл тань биелэж , үйлс бүхэн тань түмэн олонд дэлгэрч байхын Өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Гүнээ талархан мэхийе" гэжээ.