Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Эл хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд ХБ-наас Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум, "ГГТС" ХХК-нд 5 тэрбум, "Буянколорпак" ХХК-нд 5 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад, Мөнххаан трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй, зээлийн хувийн хэрэг олдоогүй гэдгийг шинжээч хэллээ. Харин "Буянколорпак" ХХК-нд 5 тэрбум төгрөг олгоно гэж гэрээ байгуулснаас 2.3 тэрбум төгрөг олгосон байна.