Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сүү“ ХХК сүүний машинуудаараа ус зөөж өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд


Өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдөр  Улсын их дэлгүүрийн 5, 6 дугаар давхар шатсан билээ. 

Дуудлагаар 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан юм. Тэгвэл гал гарсан үеэр "Сүү" ХХК сүүний машинуудаараа ус зөөж өгчээ.

Энэ талаар тус компани цахим хуудастаа "Улсын их дэлгүүрт гал гарсан харамсалтай үйл явдал боллоо. Сүүний үйлдвэрийн 62 жилийн түүхийн туршид манай бүтээгдэхүүн тус дэлгүүрийн лангуун дээр байршиж, ард түмнээ эрүүл баталгаатай хүнсээр хангасаар байгаа билээ. Хүнд хэцүү үйл явдалд гар сунган дэм болох санаачилга гарган ажилласан тээвэр хяналтын менежер Мандах болон яаралтай дуудлага аван, сэтгэл гарган ажиллаж буй жолооч Ганзориг, Жаргалсайхан, Өнөрбаяр, Намжилгарам нартаа компанийн нийт хамт олон, удирдлагуудын зүгээс талархлаа илэрхийлье.

Үйлдвэрээс ус дүүргэхийн тулд цаг жаахан алдсан хэдий ч галыг бүрэн унтрааж цурманд оруулахад ус нэн шаардлагатай байсан учраас оройтсон ч гэсэн манайхан Их дэлгүүрээ зорин очлоо.." хэмээн бичжээ. 

 

ОХУ олон улсын нислэгээ долдугаар сарын 15-аас хэсэгчлэн эхлүүлнэ
ОХУ олон улсын нислэгээ долдугаар сарын 15-аас хэсэгчлэн эхлүүлнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.