ОХУ-ын агаарын тээврийн компаниуд ойрын хугацаанд хилийн чанад руу хийх нислэгүүдээ сэргээх боломжтой эсэхийг судалжээ. Улмаар долоо дугаар сарын 15-наас Оросын хэд хэдэн хотоос 15 улс уруу тогтмол нислэг үйлдэж эхэлнэ гэсэн тооцоог гаргасан байна.
"Интерфакс" агентлагийн мэдээлснээр эхний ээлжинд Евразийн эдийн засгийн нийгэмлэг болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу хийх нислэгүүдээ сэргээж магадгүй гэнэ. Дараа нь бусад улсуудтай харилцан тохиролцсоны дагуу хил нээгдсэнээс хойш нислэгээ аажмаар үргэлжлүүлэх аж.
ОХУ нь гуравдугаар сарын 27-наас хойш COVID-19 цах тахлын улмаас бусад орнуудтай хийх тогтмол болон чартерын нислэгээ зогсоогоод байсан юм.
Эх сурвалж: meduza.io
Н.Золзаяа