Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөлөө бүхий хүмүүс Наранхүүг биш дундговьчуудыг доромжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд


Жил бүрийн сонгуулиар аль нэг тойрог хамгийн их дуулиан тарьж, хэн нэг нэр дэвшигч үнэхээр анхаарал татдаг.

Энэ удаагийнх нь Б.Наранхүү бололтой. Түүний урьд урьдын дуулиан нь “Мотор нь би байна”, “Дэргэдэх эрдэнээ таньдаггүй”, “ЖДҮ-гийн шалихгүй тэрбум төгрөг”, “Гишүүний ажлын товч тайлан”, “Ирц бол жижиг асуудал” гэх зэргээр зурайна. Тэр болгонд Дундговь аймаг ямар хүн сонгоод байна аа гэх гайхширал хөвөрдөг. Харин энэ удаагийнх нь үг урьдынхаа бүхнийг давсан юм.

“Нас 50 гарлаа, одоо ажил хийе. Ирцээрээ №1 болно. Санаачилсан хуулиараа №1 болно. Амьддаа бие биеэ хайрлая” гэх цөөн өгүүлбэрийнх нь утга санаа, үр нөлөөг хэмжээлшгүй.

Энэ үгсийн араас иргэд маш олноороо бухимдлаа илэрхийлсний заримыг доорх бичлэгт түүвэрлэлээ. Тэдгээр бухимдсан пост, бичвэрүүдийн агуулгыг тоймловол “Нүүрэнд нь нулимж байхад дэмжиж л суудаг хүмүүс дундговьчууд юм бол тэнд монголын хамгийн тэнэг хүмүүс байдаг бололтой. Ийм мөрийн хөтөлбөртэй хүнийг сонгоод гаргаж ирвэл үүнийгээ батлах болно. Цаашилбал энэ нь монгол улсыг доромжилж байгаа хэрэг” гэх санаа гарч байна.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Б.Наранхүүгийн тэнэглэлийн гор, үйлийн үрийг сонгогч түмэн дундговьчууд нь үүрч байгаа хэрэг юм.



Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын нэг иргэнд коронавирус илэрлээ
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын нэг иргэнд коронавирус илэрлээ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.