Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан ч ирэх боломжгүй тухай түүний өмгөөлөгч бичгээр мэдэгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж эхлээд байна.

Сонсголын эхний шатанд арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Зарим төслүүдийн хэрэгжилт, зээлийн зарцуулалттай холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан байсан боловч түүний өмгөөлөгч ирүүлэх боломжгүй гэсэн бичгийг Хянан шалгах түр хороонд ирүүлжээ. Тодруулбал, ирүүлсэн бичигтээ "....сонсголд миний үйлчлүүлэгч Х.Баттулгыг гэрчээр дахин урьсан тухай мэдэгдлийг хүлээж авлаа. Энэ удаагийн сонсгол нь бусад ажилта давхцаж байгаа тул Х.Баттулга энэ удаад очих боломжгүй байгааг мэдэгдэж байна. Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар" гэжээ.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн шинэ барилга ашиглалтад орлоо
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн шинэ барилга ашиглалтад орлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.