СХД-ийн Эрүүл Мэндийн Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, эмнэлгийн зориулалтын хэвтүүлэн эмчлэх 208 ор бүхий байр, цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан хүлээн авах, яаралтай тусамжийн тасаг, хэвтүүлэн эмчлэх тасаг иргэдийг хүлээн авч үйлчилж эхэллээ. Үүнд,
- Мэдрэлийн эмгэг судлалын тасаг
- Дотрын эмгэг судлалын тасаг
- Мэс заслын тасаг
- Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг
Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэд дугаарлан, хүлээлт үүсдэг байдал багасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, найдвартай хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн шинээр 25 ортой ерөнхий мэс заслын тасгийг нээж, мухар олгой авах, цөсний хүүдий авах мэс засал, эвэрхий засах мэс засал зэрэг 20 гаруй мэс заслыг Эрүүл Мэндийн Төвд хийж үйлчлэх аж.
Түүнчлэн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эмнэлгийн ачаалал хоёр дахин буурч, иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах боломж бүрдэх юм.