Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

2020 оны зургадугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

2020 оны зургадугаар сарын 09-нөөс зургадугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Зургадугаар сарын 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-нд зарим газраар,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
 
Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ
Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.